Улсын Их хурал

Энэ асуудлаас гадна Улсын их хурлын гишүүн Н.Номтойбаярыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр прокурорын байгууллага шалгах хүсэлт гаргасан. Дэгийн дагуу Улсын их хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэж саналыг нь Их хурал эцэслэх юм. Өнөөдөр энэ асуудал эрх баригч намын хэлэлцсэн гол асуудал байлаа.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж шийдвэрээ гаргалаа. Тус хорооны хурлаас түүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. Ерөнхий прокуророос нууцын зэрэглэлтэйгээр энэ саналыг оруулж ирсэн. Тиймээс ямар үндэслэлээр түүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх болсныг дэлгэрэнгүй тайлбарлах боломжгүй гэдгийг хэлсэн. 

Ийнхүү халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, шийдвэрээ гаргалаа. Одоо гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гарах юм.