Израилийн шоронгоос Палестины 6 иргэн нууц хонгил ухан, түүгээрээ оргон зугтжээ

Үйл явдал

Израилийн шоронгоос Палестины 6 иргэн оргон зугтжээ. Еврейн улс орны өндөржүүлсэн харуул хамгаалалт бүхий “Гильбоа” шоронгоос Палестины хоригдлууд оргож, тэднийг эрэн хайх ажил явагдаж байна. 

Израилийн шоронгоос оргон зугтсан хоригдлуудын дотор Палестины ФАТХ бүлэглэлийн цэргийн жигүүр болох “Аль Аксагийн бригад” бүлэглэлийн толгойлогчдын нэг 46 настай Закария Зубейди, мөн түүнчлэн “Исламын жихад” бүлэглэлийн 5 гишүүн байгаа юм. Шоронгоос оргосон хоригдлууд нь бүгд бүх насаараа хоригдох ялтай байжээ.

Тэд шоронгоос нууц хонгил ухан, түүгээрээ зугтсан байна. Оргодлуудыг Израилийн хойд нутгаар мөн Иордан голын Баруун эргийн нутгаар эрэн хайж байна. Түүнчлэн Израилийн аюулгүйн хүчин хоригдлууд орогнон нуугдаж болох газруудыг самнаж байгаа юм.