Ж.Сүхбаатар: Шүүхийн хуулийг уландаа гишгэсэн улс төрийн ажлаа зогсоо!

Парламент

Шүүхийн тухай хуулиар шүүгч нарын сахилгын хороо байгуулахаар болсон. 11 хүний бүрэлдэхүүнтэй энэ хороо шүүгч нар шударга шийдвэр гаргаж байгаа эсэхийг хянах юм. Тэгвэл энэ хороонд ажиллах гишүүдийн сонгон шалгаруулалт удахгүй эхлэх гэж байна. Өнөөдөр сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчийг сонгохоор Улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Олонхийн бүлэг Ганбаатар гишүүнийг санал болгосон нь гишүүдийн дунд ширүүхэн маргаан өрнөлөө.

Шүүхийн тухай хууль батлагдсантай холбоотой шүүгчдэд хяналт тавих сахилгын хороо болон шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг маргаашийн дотор УИХ томилох зохицуулалттай.

             ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН ДЭЭР ГИШҮҮД НЭГНЭЭ ДОРОМЖИЛЖ, МАРГАЛДАН ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛАА ХОЙШЛУУЛЛАА

Шүүгчийн сахилгын хорооны гишүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч нь УИХ-ын гишүүн байхаар зааснаас гадна засгийн газар, Хүний эрхийн үндэсний комисс зэргээр шүүгч биш 11 хүнээс бүрдэх учиртай юм. Энэ хүрээнд байнгын хороогоор олонхийн бүлгээс УИХ-ын гишүүн Ж. Ганбаатарыг томилох саналгаргасан нь гишүүдийг маргалдахад хүргэлээ.

УИХ-ын гишүүн Ж. Сүхбаатар хэлэхдээ:

Ажлын хэсгийн гишүүнийг УИХ-аас томилсон төлөөлөл асуухаар хуульчилсан ч өнөөдөр оруулж ирж байгаа байдал нь баталсан хуульдаа нийцэхгүй байна. Ж.Ганбатаа чиний бизнестэй мөнгөтэй чинь тэндээ л биз хуулийн хүрээндээ ажилла!

гэлээ.

Улмаар парламент Шүүхийн тухай хуулийг уландаа гишгэсэн үйлдэл гаргалаа хэмээн гишүүд бухимдаж хэлэлцэх асуудлыг маргааш болгон хойшлууллаа.