IV/03-наас IV/18-ны өдөр хүртэл УЛААН түвшинд шилжих саналыг УОК дэмжлээ

Засгийн газар
УОК цахимаар хуралдаж, цар тахлын халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан, ЭМЯ-аас УОК-т ирүүлсэн тархалтыг бууруулах саналыг харгалзан үзэж 2021 оны 4 сарын 03-ны өдрөөс 4 сарын 18-ны өдөр хүртэл гамшгийн бүх нийтийн бэлэн байдлын зэргийн УЛААН түвшинд шилжих саналыг Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр боллоо.