Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хатан Хаан Элизабеттай салах ёс гүйцэтгэхээр Лондон хотод очно

Засгийн газар

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны есдүгээр сарын 19-ний өдөр Лондон хотноо болох Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Хатан Хаан Хоёрдугаар Элизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцох гэж байна.

Тэрбээр Хаан Гуравдугаар Чарльзтай мэндчилж, Монгол Улсын нэрийн өмнөөс Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэх юм.

Хатан Хаантай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд гадаад улс орны Төрийн тэргүүн, Ерөнхий сайд зэрэг өндөр, дээд түвшний 500 гаруй төлөөлөгчид оролцохоор төлөвлөж байна.