Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг ажил хөдөлмөр эрхэлснээс нь үл хамааран тэтгэмж олгоно

Засгийн газар

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хүүхдийг гурван наснаас нь эхлэн цэцэрлэгт хамруулах тухай Боловсролын багц хуульд орсон заалт эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг бууруулна гэж үзэж байгаагаа онцоллоо.

Тэрээр өнөөдөр Жендэрийн үндэсний хорооноос зохион байгуулж буй "Жендэр ба хөгжил" чуулганыг нээж үг хэлэхдээ энэхүү саналаа хэлсэн юм. Мөн цаашдаа бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг ажил хөдөлмөр эрхэлснээс нь үл хамааран тэтгэмж авдаг байх энэ бодлого нь хөдөлмөр эрхлэлтийг ч, хүүхдийг ч дэмжсэн бодлого болно гэж үзэж байгаагаа илэрхийллээ. 

Учир нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт бага байна. Учир нь сургууль цэцэрлэг хаагдахад ээжүүд ажлаасаа гарч хүүхдээ хардагтай холбоотой гэлээ. МАН-ын мөрийн хөтөлбөрт "Яслийг хөгжүүлнэ" гэсэн бодлого байдаг.  Яслийг хөгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Учир нь хүүхэд харах хүртээмжийг нэмэгдүүлж байж эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэж ХНХ-ын сайд Ариунзаяа онцоллоо.