Соёлын яам кирилл, монгол бичгийг хослуулан хэрэглэх анхны “хос бичигтэн” яам боллоо

Засгийн газар

Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах юм.

Энэ хүрээнд 56 арга хэмжээг 2020-2024 онд хэрэгжүүлэхээр тусгажээ. Тэгвэл энэ ажлын түүчээ нь  төрийн байгууллагуудаас Соёлын яам болж байна. Өнөөдрөөс эхлэн Соёлын яам кирилл, монгол бичгийг төрийн албан хэргийн бүх ажиллагаандаа хослуулан ашиглаж эхэлнэ.

Мэдээлэл харилцаа, холбоо технологийн газар цахим орчинд монгол бичгээр саадгүй харилцах юникод стандартыг байгуулаад байгаа.

Мөн Стандарт хэмжилзүйн газар төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх стандартыг боловсруулсан. Энэ бүх стандартыг Соёлыг яам хамгийн түрүүнд төрийн албанд нэвтрүүлж байна.