Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саналаа өглөө

Засгийн газар

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ морин цагт саналаа өглөө.

Тэрээр БЗД-ийн 25-26-1 дүгээр хэсгийн хорооны санал авах байранд саналаа өгсөн юм. Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль Монгол Улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан хэрэгжүүлж байгаа үед зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлог. Иргэд дөрвөн жилд нэг удаа сонгох эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэддээ уриаллаа.

ШУУД ҮЗЭХ