Барилга, хот байгуулалтын яам гэр хороолол руу нүүнэ

Засгийн газар

Улсын хүн амын тал хувь нь нийслэл хотдоо амьдарч байгаа нь авто замын түгжрэл, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ, цахилгаан эрчим хүчний хангамж, цэвэр бохирын асуудал гээд олон зүйлийг араасаа дагуулж байгаа. Тэгвэл хотын төвлөрлийг сааруулах үүднээс төр захиргааны байгууллагууд манлайлал үзүүлэн захын дүүргүүд рүү нүүж, хотоос гарах хэрэгтэйг засгийн газрын тэргүүн онцоллоо. Эхний ээлжид барилга хот байгуулалтын яам гэр хороолол руу гарахаа мэдэгдсэн бол хотын захиргааны төв байр наадмын дараагаас яармаг рүү нүүхээр болсон байна.

Хот хөдөөгийн хөгжлийн зохист харьцааг хангахын тулд засгийн газрын өнөөдрийн өргөтгөсөн хуралдаанаар томоохон шийдвэр гарсан юм. Тухайлбал, хотоос гарч орон нутагт байрлан ажиллах, компанийн оффисоо орон нутагт байгуулсан аж ахуй нэгжид татварын болоод бусад байдлаар хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлэх асуудалд сангийн яам бодлого тодорхойлох чиглэл өглөө. Мөн төгсөөд хөдөө орон нутагт ажиллах оюутнуудад ажилласан жилийг илүү тооцож хөдөөгийн нэмэгдэл өгдөг байхаар шийдвэрлэж байна.

Засгийн газрын хуралдаанаар нийслэлд тавдугаар цахилгаан станц байгуулахаар шийдвэрлэсэн. Гэхдээ дэд нийслэлийн тухайд томоохон үйлдвэр станц байгуулах байтугай орон сууцны хэрэглээгээ хангах чадамжгүй хэмжээнд газрын төвлөрөл эрчимжсэн тул орон нутаг руу чиглэх урсгалыг төрийн бодлогоор дэмжих ёстойг ийнхүү засгийн газрын тэргүүн хэллээ