Энэ онд 5,766 өрх халамжаас хөдөлмөрт шилжжээ

Улс төр

Монгол Улсын засгийн газар "Халамжаас-Хөдөлмөрт" шилжих бодлого барьж байгаа. Энэ бодлогын хүрээнд 2021 онд 5,766 өрх хүнсний талон авахаа больжээ. Энэ тухай ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээллээ. 

-2019 оны нэгдүгээр сард Говь-Алтай аймгийн Алтай сум Хүнсний талонгүй сум 

-2020 оны нэгдүгээр сард Сэлэнгэ аймгийн Бугант сум Хүнсний талонгүй сум 

-2020 оны аравдугаар сард Говь-Алтай аймгийн Баянтоорой тосгон

-2021 оны гуравдугаар сард Дорноговь аймгийн Сайхандулаан сум

-2021 оны долдугаар сард Хэнтий аймгийн Баян-Овоо сум, Өмнөговь аймгийн Хүрмэн сум

-2021 оны наймдугаар сард Дорноговь аймгийн Алтанширээ сум 

-2021 оны аравдугаар сард Дархан-Уул аймгийн 11, 12, 16-р баг, Улаанбаатар Баянгол дүүргийн 2-р хороо хүнсний талон авдаг өрх байхгүй болж, хөдөлмөр эрхлэлтэд зуучлагдсан байна. 

Ингэснээр 2021 онд нийт 5766 өрх хүнсний талон авахаа больсон байна.

"Зорилтот бүлгийн залуучуудыг хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх "Оролцоо" төсөл амжилттай үргэлжилж байгаа. Маргааш 3 дахь удаагийн ээлж эхэлнэ. Олон олон залуус ажлын байранд зуучлагдахад бэлэн. 2022 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаа илүү тэлнэ. Байгаа хөтөлбөрүүд дээр “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөр нэмэгдэнэ. Өрх дээр суурилсан “Төгсөлтийн аргачлал”-аар урт хугацааны туршилт хөтөлбөрийн төсөл эхэлж байна" гэж ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдэгдлээ.