Нөхөн сонгуулиар МАН-ын хоёр нэр дэвшигч хамгийн олон хүний санал авчээ

Улс төр

Монгол Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн ирц хүрсэнгүй.  Гэсэн ч 148 хэсгийн хорооноос Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн дүн мэдээгээр МАН-аас нэр дэвшсэн хоёр нэр дэвшигч хамгийн олон хүний санал авчээ. Нөхөн сонгуулийн ирц хүрээгүй тул СЕХ-ноос долоо хоногийн дотор нэмэлт санал хураалт зохион байгуулах журамтай. СЕХ-ноос нэмэлт санал хураах товыг удахгүй зарлана гэж мэдээллээ. 

28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт: 

Э.Батшугар /МАН/ - 23,998

Б.Найдалаа /ЗХЭЭ/ - 5,180

Э.Бат-Үүл /АН/ - 4,925

А.Отгонбаатар /ҮБЗН/ - 3,188

Ш.Гантулга /ИЗНН/ - 3,000

Х.Бат-Ялалт /Бие даан нэр дэвшигч/ - 1,823

Ц.Гантулга /ШИНЭН/ - 1,415

Л.Цог /ДМН/ - 199

Ш.Төмөрсүх /ЭЧХН/ - 108

А.Батдорж /АТОЗН/ - 79 

18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт: 

Ц.Идэрбат /МАН/ - 12,923

 -Б.Гарамгайбаатар /АН/ - 3,544

М.Чингисхаан /Бие даан нэр дэвшигч/ - 545

А.Бархүү /ИЗНН/ - 258

Д.Баатаржав /ШИНЭН/ - 174

Д.Чулуунбат /АТОЗН/ - 149 санал тус тус авчээ.