ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.07.11/ Наран ургах, шингэх 05:03-20:52

Зурхай

2026.07.11 БЯМБА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 27 | ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САР | ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН НОХОЙ ӨДӨР

Наран ургах шингэх: 05:03-20:52

Билгийн өдөр, гараг:

Шинийн хорин долоонд замд гарах ба үхэгсдийн үйл, хөрөнгө тавих тэргүүтэн дэлгэрүүлэх үйлд сайн.

Боолыг шүтүүлэх, бэрийн үйлийг тэвч.

Үс засуулбал:

Сэтгэл амар болно. /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд сайн.

Одны тохиол:

Үл тохирох: хулгай дээрмийг дарах,  дайсныг номхотгох үйлд сайн.

Амраг садан бололцох,  багш шавьд барилдахыг тэвч.

Шүтэн барилдлага:

Сэрэхүй өдөр - амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Төрсөн хүн хилэнцийн сэтгэлт, дэмий өгүүлэгч, эд багат, арга бааштай нэгэн болох. Өвдвөл 10 хоногт эдгэх.  Мөрд гарвал идээ унд, хувцас чимэг олох. Холоос алаг нохой дагуулсан хулгайч авсан, 1 хоногоос ирэх нүүртэй,  алдсаныг гуа хатагтайтай уулзвал олох. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах. Баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг цочиж айх, бие татвал өмнө зүгээс зочин ирэх. Хөл татвал хэрүүл гомдол болох.