2026.07.08 ЛХАГВА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 23 | ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САР | ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР
Наран ургах шингэх: 05:00-20:54
Билгийн өдөр, гараг:
Шинийн хорин гурванд амилуулах, мөрд гарах, балгадын үйл хийгээд өглөгийн түллэг зэрэгт сайн.
Худаг малтах, боолыг шүтүүлэх, мал худалдан авахыг тэвч.
Үс засуулбал:
Алдар төгс жаргалан болох. /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд эрхэм сайн.
Одны тохиол:
Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.
Шүтэн барилдлага:
Болохуй өдөр - бурхны ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Энд төрсөн хүн баатар эрэмгий, хичээгч, чанар муутай болох. Өвдвөл 3, 5 хоногтоо эс үхвээс 8 хоногтоо эдгэх, мөрд зовлон, хаан засгийн аюул ирэх. Хулгайч дорноос ирсэн хэрсүү, сэрэмжит, идэр хүн өнөө болсны дараа бус хуурч гарна, зүүн нүд нь татвал хойноос зочин ирэх. Баруун нь бол алдсаныг олох. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих. Нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох.