ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.07.04/ Наран ургах, шингэх 04:57-20:56

Зурхай

2026.07.04 БЯМБА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 19 | ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САР | ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Наран ургах шингэх: 04:57-20:56

Билгийн өдөр, гараг:

Шинийн арван есөнд замд гарах, бугыг дарах, амирлангуй үйлд сайн.

Бэр, үхэгсдийн үйл, мал худалдан авахыг тэвч.

Үс засуулбал:

Сайн ханьтай учирна. /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд сайн.

Одны тохиол:

Шид: аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгас барих, тариа тарих, худалдаа арилжаа хийх зэрэг амирлуулах, дэлгэрүүлэх үйлсэд хичээвэл сайн. Мөн бүтээл туурвил үйлдэх, тариалангийн газар сонгох авах зэрэг батжуулах үйлсэд ч сайн.

Шүтэн барилдлага:

Тийн мэдэхүй өдөр - эм засал хийлгэх,  авшиг авах,  бэрийн үйл,  дайсныг дарахад болон хуран чуулах,  үс угаахад сайн. Энд төрсөн хүн баатар эрэмгий, дайсныг дарагч,  ширүүн үгт,  хилэнц таалагч,  дээдсийн ачаар амьдрагч болох. Энэ өвдвөл 3,  5,  8 хоногт эс үхвээс түүний хойно 8 хоногоос эдгэх,  мөрд орвол олз олж тахигдах,  хулгайч шар үстэй жижиг нүүртэй,  алдсан юмыг дуугүй хүлээвэл олдох,  зүүн нүд татвал хувцас олдох,  баруун нүд татвал тэмцэл болох,  баруун чих цангинавал сайн,  зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх,  тагнай загатнах,  бие татвал үзэсгэлэн болох,  хөлийн шөрмөс татвал үг,  асуулт болох болой.