2026.06.09 МЯГМАР ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 24 | ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САР | ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХӨХ БАР ӨДӨР
Наран ургах шингэх: 04:51-20:51
Билгийн өдөр, гараг:
Шинийн хорин дөрвөнд замд гарах, боолыг шүтүүлэх, дэлгэрүүлэх үйлд сайн. Амилуулахыг тэвч.
Үс засуулбал:
Өвчин эмгэг ирнэ. /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд харш.
Одны тохиол:
Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.
Шүтэн барилдлага:
Хурьцахуй өдөр - бурхны үйл, хувцас хийхэд сайн. Энд төрсөн хүн шагшаавадад төгс, урсгал номхон, эд буян хотол төгс, уран дайсан бүхнийг номхотггогч болох. Өвдвөл 8, 21 хоногоос эдгэрэх. Алдсаныг өрнө зүгээс үгээгүй хар нохойт нэгэн хулгайлж дам хүнд өгсөн, тэмцэлдээд өөрөө гаргана. Зүүн нүд татвал хувцас олох. Баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох. Нохой уливал сонсголонтой үг сонсох. Тагнай загатнавал гэр арвидах. Бие татвал 1-2 хүн ирэх. Хөл татвал гомдол аюул болох.