ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.04.29/ Наран ургах, шингэх 05:36-20:03

Зурхай

2026.04.29 ЛХАГВА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 13 | ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САР | ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР

Наран ургах шингэх: 05:36-20:03

Билгийн өдөр, гараг:

Шинийн арван гурванд барилга тэргүүтэн шороо, газрын үйл, замд гарах, ихэтгэх,  дэлгэрэнгүй үйлд сайн.

Боолыг шүтүүлэх, мал худалдан авахыг тэвч.

Үс засуулбал:

Жаргал ирнэ. /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд сайн.

Одны тохиол:

Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.

Шүтэн барилдлага:

Хүрэлцэхүй өдөр - хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Төрсөн хүн шастир ба урлах эрдэмд суралцагч, арга зальт өглөгт найдангуй. Өвдвөл 3 хоногт үхэх эсвэл өнө удаан өвдөх. Мөрд гарвал дээрэм учрах. Хулгайг өөрийн айлын хүн, бас бус ирэгч олон үгт шар зүст, худалдаа арвитгагч дөрвүүл нийлж хулгайлсан, алдсаныг галзуурсан буюу холд хэрүүл тэмцэл хийснээр олох. Баруун нүд татвал эд олох. Баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх. Хэрээ дуугарвал зочин ирэх. Тагнай загатнавал амгалан болох. Бие татвал эцэг эх цочих. Хөл татвал тэмцэл болох.