ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.04.17/ Наран ургах, шингэх 05:58-19:46

Зурхай

2026.04.17 БААСАН ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 30 | ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САР | НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР

Наран ургах шингэх: 05:58-19:46

Билгийн өдөр, гараг:

Шинийн гучинд хөрөнгө тавих, эрхшээх ба хатуу үйлд сайн.

Үхэгсдийн үйл, бэрийн үйлийг тэвч.

Үс засуулбал:

Сүлд тэнэж одно.

/хүүхдийн даахь/

Сэвлэг үргээхэд харш.

Одны тохиол:

Идэр: сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.

Шүтэн барилдлага:

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.