2026.04.09 ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 22 | ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САР | ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР
Наран ургах шингэх: 06:13-19:34
Билгийн өдөр, гараг:
Шинийн хорин хоёронд үсэг, зурхай, урлахуй ухаанд суралцах, хөрөнгө талбих, бугыг
Дарах, хатуу үйлд сайн.
Замд гарах, бэрийн үйл хийгээд үхээрийн үйлийг тэвч.
Үс засуулбал:
Эд идээ элбэгшинэ. /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд сайн.
Одны тохиол:
Үл тохирох: хулгай дээрмийг дарах, дайсныг номхотгох үйлд сайн.
Амраг садан бололцох, багш шавьд барилдахыг тэвч.
Шүтэн барилдлага:
Авахуй өдөр - эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Төрсөн хүн баялаг, олон үгт омог ихт, муу санаат болох. Өвдвөл 8 хоногт эс үхвээс 10 хонож эдгэнэ. Замд гарвал олз олох сайн. Хулгайч дорно зүгээс ирсэн 1-2 хүн авч өөр зуураа тэмцэлдэж нэг нь эзэнд нь өгмүй. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох. Зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох. Нохой уливал галзуурах. Хэрээ гуаглавал ураг садан эндэх. Тагнай загатнавал хэн нэгний үхснийг сонсох. Бие татвал гэнэт зочин ирэх. Хөл татвал үхэл болохыг үзэх.