2026.01.15 ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 27 | ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САР | ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР
Аргын тооллын: 2026.01.15 ПҮРЭВ ГАРАГ
Наран ургах шингэх: 08.37-17.27
Билгийн өдөр, гараг
Шинийн хорин долоонд замд гарах ба үхэгсдийн үйл, хөрөнгө тавих тэргүүтэн дэлгэрүүлэх үйлд сайн.
Боолыг шүтүүлэх, бэрийн үйлийг тэвч.
Үс засуулбал сэтгэл амар болно.
Одны тохиол
Үл тохирох: хулгай дээрмийг дарах, дайсныг номхотгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавьд барилдахыг тэвч.
Шүтээн барилдлага
Хүрэлцэхүй өдөр - хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Төрсөн хүн шастир ба урлах эрдэмд суралцагч, арга зальт өглөгт найдангуй. Өвдвөл 3 хоногт үхэх эсвэл өнө удаан өвдөх. Мөрд гарвал дээрэм учрах. Хулгайг өөрийн айлын хүн, бас бус ирэгч олон үгт шар зүст, худалдаа арвитгагч дөрвүүл нийлж хулгайлсан, алдсаныг галзуурсан буюу холд хэрүүл тэмцэл хийснээр олох. Баруун нүд татвал эд олох. Баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх. Хэрээ дуугарвал зочин ирэх. Тагнай загатнавал амгалан болох. Бие татвал эцэг эх цочих. Хөл татвал тэмцэл болох.