ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.01.09/ Наран ургах, шингэх 08:40-17:19

Зурхай

2026.01.09 БААСАН ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 21 | ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САР | ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

Аргын тооллын: 2026.01.09 БААСАН ГАРАГ

Наран ургах шингэх: 08.40-17.19

Билгийн өдөр, гараг

Шинийн хорин нэгэнд замд гарах, хөрөнгө талбих, эрхшээх үйлд сайн.

Боолыг шүтүүлэх, бэрийн үйл ба ихэтгэхийг тэвч.

Үс засуулбал өвчин ирнэ.

Одны тохиол

Үл тохирох: хулгай дээрмийг дарах,  дайсныг номхотгох үйлд сайн. Амраг садан бололцох,  багш шавьд барилдахыг тэвч.

Шүтээн барилдлага  

Болохуй өдөр - бурхны ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Энд төрсөн хүн баатар эрэмгий, хичээгч, чанар муутай болох. Өвдвөл 3, 5 хоногтоо эс үхвээс 8 хоногтоо эдгэх, мөрд зовлон, хаан засгийн аюул ирэх. Хулгайч дорноос ирсэн хэрсүү, сэрэмжит, идэр хүн өнөө болсны дараа бус хуурч гарна, зүүн нүд нь татвал хойноос зочин ирэх. Баруун нь бол алдсаныг олох. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих. Нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох.