2025.11.28 БААСАН ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 8 | ӨВЛИЙН ЭХЭН УЛААГЧИН ГАХАЙ САР | ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР
Аргын тооллын: 2025.11.28 БААСАН ГАРАГ
Наран ургах шингэх: 08.17-17.04
Билгийн өдөр, гараг
Шинийн найманд гурван шүтээнийг босгох, амилуулах хийгээд ихэтгэх, дайсныг номхотгох, зэтгэрийг дарах зэрэгт сайн.
Замд гарах, тариалан, бэрийн үйл, хувцас эсгэхийг тэвч.
Үс засуулбал нас уртасна.
Одны тохиол
Шид: аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгас барих, тариа тарих, худалдаа арилжаа хийх зэрэг амирлуулах, дэлгэрүүлэх үйлсэд хичээвэл сайн. Мөн бүтээл туурвил үйлдэх, тариалангийн газар сонгох авах зэрэг батжуулах үйлсэд ч сайн.
Шүтээн барилдлага
Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.