ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.11.24/ Наран ургах, шингэх 08:11-17:06

Зурхай

2025.11.24 ДАВАА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 4 | ӨВЛИЙН ЭХЭН УЛААГЧИН ГАХАЙ САР | НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТАХИА ӨДӨР

Аргын тооллын: 2025.11.24 ДАВАА ГАРАГ

Наран ургах шингэх: 08.11-17.06

Билгийн өдөр, гараг

Шинийн дөрвөнд бэр, худалдаа, арилжаа, тариалангийн үйл хийгээд цагаан зүгийн үйлд өлзийтэй.

Хэрүүл, тэмцлийг тэвч.

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна.

Одны тохиол

Рашаан: аюушийн сахил хүртэх, насны хүчийг арвижуулах, рашаан эм найруулах, ус татах, усан засал угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насан бүтээлийн зан үйл хийлгэх, худ ураг төрөл садан бололцох, худалдаа арилжаа үүсгэх, амь нас дэлгэрүүлэх үйлсэд сайн.

Шүтэн барилдлага

Төрөн түгэхүй өдөр - хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Энд төрсөн хүн авир муут, эцэг эх нь үгүйрэх. Ариун явдалд, харам ихт болох, өвдвөл 7 хоногоос эдгэх, замд гарвал олз олоод асрагдах. Хулгайч нь цайвар шар зүст, агуу нүдтэй, их гэдэстэй, авснаа усны хязгаарт агсан өвчтэй хүнд өгчээ, нэг хоногт эс олдвоос хойшид олоход бэрх. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх, баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох. Хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болох гэдэг.