2025.11.20 ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 30 | НАМРЫН АДАГ УЛААН НОХОЙ САР | ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР
Аргын тооллын: 2025.11.20 ПҮРЭВ ГАРАГ
Наран ургах шингэх: 08.06-17.10
Билгийн өдөр, гараг
Шинийн гучинд хөрөнгө тавих, эрхшээх ба хатуу үйлд сайн.
Үхэгсдийн үйл, бэрийн үйлийг тэвч.
Үс засуулбал эрлэг лугаа учирна.
Одны тохиол
Үл тохирох: хулгай дээрмийг дарах, дайсныг номхотгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавьд барилдахыг тэвч.
Шүтээн барилдлага
Хурьцахуй өдөр - бурхны үйл, хувцас хийхэд сайн. Энд төрсөн хүн шагшаавадад төгс, урсгал номхон, эд буян хотол төгс, уран дайсан бүхнийг номхотггогч болох. Өвдвөл 8, 21 хоногоос эдгэрэх. Алдсаныг өрнө зүгээс үгээгүй хар нохойт нэгэн хулгайлж дам хүнд өгсөн, тэмцэлдээд өөрөө гаргана. Зүүн нүд татвал хувцас олох. Баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох. Нохой уливал сонсголонтой үг сонсох. Тагнай загатнавал гэр арвидах. Бие татвал 1-2 хүн ирэх. Хөл татвал гомдол аюул болох.