ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.10.16/ Наран ургах, шингэх 07:13-18:02

Зурхай

2025.10.16 ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 25 | НАМРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТАХИА САР | ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ШАР МОРЬ ӨДӨР

Аргын тооллын: 2025.10.16 ПҮРЭВ ГАРАГ

Наран ургах шингэх: 07.13-18.02

Билгийн өдөр, гараг

Шинийн хорин таванд замд гарах, хөрөнгө тавих, үхэгсдийн үйл, худалдаа, арилжаанд сайн.

Боолыг шүтүүлэх, ихэтгэхийг тэвч.

Үс засуулбал нүд бүрэлзэн улцайна.

Одны тохиол

Үл зохилдох: андгай тангаргаас няцах, дайсан номхруулах үйлд сайн.

Шүтээн барилдлага  

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.