ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.10.11/ Наран ургах, шингэх 07:06-18:12

Зурхай

2025.10.11 БЯМБА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 20 | НАМРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТАХИА САР | ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын: 2025.10.11 БЯМБА ГАРАГ

Наран ургах шингэх: 07.06-18.12

Билгийн өдөр, гараг

Шинийн хоринд дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн.

Замд гарахыг тэвч.

Үс засуулбал өлсөж ундаасна.

Одны тохиол

Шид: аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгас барих, тариа тарих, худалдаа арилжаа хийх зэрэг амирлуулах, дэлгэрүүлэх үйлсэд хичээвэл сайн. Мөн бүтээл туурвил үйлдэх, тариалангийн газар сонгох авах зэрэг батжуулах үйлсэд ч сайн.

Шүтээн барилдлага  

Авахуй өдөр - эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Төрсөн хүн баялаг, олон үгт омог ихт, муу санаат болох. Өвдвөл 8 хоногт эс үхвээс 10 хонож эдгэнэ. Замд гарвал олз олох сайн. Хулгайч дорно зүгээс ирсэн 1-2 хүн авч өөр зуураа тэмцэлдэж нэг нь эзэнд нь өгмүй. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох. Зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох. Нохой уливал галзуурах. Хэрээ гуаглавал ураг садан эндэх. Тагнай загатнавал хэн нэгний үхснийг сонсох. Бие татвал гэнэт зочин ирэх. Хөл татвал үхэл болохыг үзэх.