2025.10.03 БААСАН ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 11 | НАМРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТАХИА САР | НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР
Аргын тооллын: 2025.10.03 БААСАН ГАРАГ
Наран ургах шингэх: 06.54-18.28
Билгийн өдөр, гараг
Шинийн арван нэгэнд баяр хурим тэргүүтэн амирлангуй, дэлгэрэнгүй үйлд сайн.
Хатуу үйлийг тэвч.
Үс засуулбал оюун билэг хурц болох.
Одны тохиол
Идэр: сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.
Шүтээн барилдлага
Мунхрахүй өдөр - сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Төрсөн хүн сайн хувьт, хурцалт, ширүүн сэтгэлт, зөөлөн үгт болох. Өвдвөл маш их зовох, 15 хоногт эс үхвээс 20 хоногтоо эдгэнэ. Мөр гаргавал хамаг хэрэг бүтэх.
Хулгайч өмнө зүгээс ирсэн муу ёст мөн, алдуул гэрийн дорно зүгт ойр буй. 9 хоногт олох. Нүд татваас эцэг эхэд аюул болох. Баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох. Нохой уливал гэнэт зочид ирэх. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох. Тагнай загатнавал их хүн ирэх. Бие татвал хэрүүл тэмцэл болох. Хөл татвал сайн болой.