2025.10.01 ЛХАГВА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 9 | НАМРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТАХИА САР | НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Аргын тооллын: 2025.10.01 ЛХАГВА ГАРАГ
Наран ургах шингэх: 06.51-18.32
Билгийн өдөр, гараг
Шинийн есөнд замд гарах, худалдаа арилжаа тэргүүтэн амирлангуй хийгээд хатуу үйлд сайн.
Боолыг шүтүүлэх, бэр ба үхэгсдийн үйлийг тэвч.
Үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ.
Одны тохиол
Идэр: сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.
Шүтээн барилдлага
Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.