2025.08.31 НЯМ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 8 | НАМРЫН ЭХЭН ХӨХ БИЧ САР |ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХАР БИЧ ӨДӨР
Аргын тооллын: 2025.08.31 НЯМ ГАРАГ
Наран ургах шингэх: 06.09-19.36
Билгийн өдөр, гараг
Шинийн найманд гурван шүтээнийг босгох, амилуулах хийгээд ихэтгэх, дайсныг номхотгох, зэтгэрийг дарах зэрэгт сайн.
Замд гарах, тариалан, бэрийн үйл, хувцас эсгэхийг тэвч.
Үс засуулбал нас уртасна.
Одны тохиол
Түлэх: элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.
Төрөн түгэхүй өдөр - хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Энд төрсөн хүн авир муут, эцэг эх нь үгүйрэх. Ариун явдалд, харам ихт болох, өвдвөл 7 хоногоос эдгэх, замд гарвал олз олоод асрагдах. Хулгайч нь цайвар шар зүст, агуу нүдтэй, их гэдэстэй, авснаа усны хязгаарт агсан өвчтэй хүнд өгчээ, нэг хоногт эс олдвоос хойшид олоход бэрх. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх, баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох. Хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болох гэдэг.