2025.08.25 ДАВАА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 2 | НАМРЫН ЭХЭН ХӨХ БИЧ САР | ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ УЛААН БАР ӨДӨР
Аргын тооллын: 2025.08.25 ДАВАА ГАРАГ
Наран ургах шингэх: 06.01-19.47
Билгийн өдөр, гараг
Шинийн хоёронд лам болох, түшмэлд тушаах, амилуулах, гал голомтыг үүсгэх, хөрөнгө тавих тэргүүтэн дэлгэрүүлэх үйлд сайн.
Замд гарах, өглөгийн түллэгийг тэвч. Өвдвөл ариун бусын буртаг хийгээд бурхан хилэгнэсэн амой.
Үс засуулбал хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ.
Одны тохиол
Үл зохилдох: андгай тангаргаас няцах, дайсан номхруулах үйлд сайн.
Шүтэн барилдлага
Мунхрахүй өдөр - сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Төрсөн хүн сайн хувьт, хурцалт, ширүүн сэтгэлт, зөөлөн үгт болох. Өвдвөл маш их зовох, 15 хоногт эс үхвээс 20 хоногтоо эдгэнэ. Мөр гаргавал хамаг хэрэг бүтэх.
Хулгайч өмнө зүгээс ирсэн муу ёст мөн, алдуул гэрийн дорно зүгт ойр буй. 9 хоногт олох. Нүд татваас эцэг эхэд аюул болох. Баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох. Нохой уливал гэнэт зочид ирэх. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох. Тагнай загатнавал их хүн ирэх. Бие татвал хэрүүл тэмцэл болох. Хөл татвал сайн болой.