ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.07.06/ Наран ургах, шингэх 05:01-20:53

Зурхай

2025.07.06 НЯМ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 11 | ЗУНЫ ДУНД ХАР МОРЬ САР | ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН ХУЛГАНА ӨДӨР

Аргын тооллын: 2025.07.06 НЯМ ГАРАГ

Наран ургах шингэх: 05.01-20.53

Билгийн өдөр, гараг

Шинийн арван нэгэнд баяр хурим тэргүүтэн амирлангуй,  дэлгэрэнгүй үйлд сайн.

Хатуу үйлийг тэвч.

Үс засуулбал оюун билэг хурц болох.

Одны тохиол

Арвидах: эм найруулах, идээ хувцас олох, бүтээх, худалдаа арилжаа үйлдэх, өглөг өгөх, хөрөнгө хуваах, үр цацах, эдийн тэнгэр  тахих, шид бүтээл үүсгэх, өгөхөд сайн.

Мунхрахүй өдөр - сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Төрсөн хүн сайн хувьт, хурцалт, ширүүн сэтгэлт, зөөлөн үгт болох. Өвдвөл маш их зовох, 15 хоногт эс үхвээс 20 хоногтоо эдгэнэ. Мөр гаргавал хамаг хэрэг бүтэх.

Хулгайч өмнө зүгээс ирсэн муу ёст мөн, алдуул гэрийн дорно зүгт ойр буй. 9 хоногт олох. Нүд татваас эцэг эхэд аюул болох. Баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох. Нохой уливал гэнэт зочид ирэх. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох. Тагнай загатнавал их хүн ирэх. Бие татвал хэрүүл тэмцэл болох. Хөл татвал сайн болой.