ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.07.03/ Наран ургах, шингэх 04:59-20:54

Зурхай

2025.07.03 ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 8 | ЗУНЫ ДУНД ХАР МОРЬ САР | НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР

Аргын тооллын: 2025.07.03 ПҮРЭВ ГАРАГ

Наран ургах шингэх: 04.59-20.54

Билгийн өдөр, гараг

Шинийн найманд гурван шүтээнийг босгох, амилуулах хийгээд ихэтгэх, дайсныг номхотгох,  зэтгэрийг дарах зэрэгт сайн.

Замд гарах, тариалан, бэрийн үйл, хувцас эсгэхийг тэвч.

Үс засуулбал нас уртасна.

Одны тохиол

Хотол чуулган: санасан хэрэг түргэн бүтнэ. Хэл амыг намдаах,  арга эвийг олох,  түргэн бүтээх үйлс,  мөр гаргах,  аливаа үйлийг үүсгэх зарга хагалахад сайн.

Шүтээн барилдлага  

Болохуй өдөр - бурхны ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Энд төрсөн хүн баатар эрэмгий, хичээгч, чанар муутай болох. Өвдвөл 3, 5 хоногтоо эс үхвээс 8 хоногтоо эдгэх, мөрд зовлон, хаан засгийн аюул ирэх. Хулгайч дорноос ирсэн хэрсүү, сэрэмжит, идэр хүн өнөө болсны дараа бус хуурч гарна, зүүн нүд нь татвал хойноос зочин ирэх. Баруун нь бол алдсаныг олох. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих. Нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох.