2025.06.27 БААСАН ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 2 | ЗУНЫ ДУНД ХАР МОРЬ САР | ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Аргын тооллын: 2025.06.27 БААСАН ГАРАГ
Наран ургах шингэх: 04.55-20.56
Билгийн өдөр, гараг
Шинийн хоёронд лам болох, түшмэлд тушаах, амилуулах, гал голомтыг үүсгэх, хөрөнгө тавих тэргүүтэн дэлгэрүүлэх үйлд сайн.
Замд гарах, өглөгийн түллэгийг тэвч. Өвдвөл ариун бусын буртаг хийгээд бурхан хилэгнэсэн амой.
Үс засуулбал хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ.
Одны тохиол
Түлэх: элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.
Шүтээн барилдлага
Авахуй өдөр - эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Төрсөн хүн баялаг, олон үгт омог ихт, муу санаат болох. Өвдвөл 8 хоногт эс үхвээс 10 хонож эдгэнэ. Замд гарвал олз олох сайн. Хулгайч дорно зүгээс ирсэн 1-2 хүн авч өөр зуураа тэмцэлдэж нэг нь эзэнд нь өгмүй. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох. Зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох. Нохой уливал галзуурах. Хэрээ гуаглавал ураг садан эндэх. Тагнай загатнавал хэн нэгний үхснийг сонсох. Бие татвал гэнэт зочин ирэх. Хөл татвал үхэл болохыг үзэх.