ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.05.25/ Наран ургах, шингэх 05:03-20:36

Зурхай

2025.05.25 НЯМ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 28 | ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САР | ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХӨХ МОРЬ ӨДӨР

Аргын тооллын: 2025.05.25 НЯМ ГАРАГ

Наран ургах шингэх: 05.03-20.36

Билгийн өдөр, гараг

Шинийн хорин найманд өглөгийн түллэг, эрхшээх үйлд сайн.

Үхэгсэд ба бэрийн үйлийг тэвч.

Үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ.

Одны тохиол

Арвидах: эм найруулах, идээ хувцас олох, бүтээх, худалдаа арилжаа үйлдэх, өглөг өгөх, хөрөнгө хуваах, үр цацах, эдийн тэнгэр  тахих, шид бүтээл үүсгэх, өгөхөд сайн.

Болохуй өдөр - бурхны ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Энд төрсөн хүн баатар эрэмгий, хичээгч, чанар муутай болох. Өвдвөл 3, 5 хоногтоо эс үхвээс 8 хоногтоо эдгэх, мөрд зовлон, хаан засгийн аюул ирэх. Хулгайч дорноос ирсэн хэрсүү, сэрэмжит, идэр хүн өнөө болсны дараа бус хуурч гарна, зүүн нүд нь татвал хойноос зочин ирэх. Баруун нь бол алдсаныг олох. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих. Нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох.