ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.05.01/ Наран ургах, шингэх 05:35-20:05

Зурхай

2025.05.01 ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 4 | ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САР | НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН МОРЬ ӨДӨР

Аргын тооллын: 2025.05.01 ПҮРЭВ ГАРАГ

Наран ургах шингэх: 05.35-20.05

Билгийн өдөр, гараг

Шинийн дөрвөнд бэр, худалдаа, арилжаа, тариалангийн үйл хийгээд цагаан зүгийн үйлд өлзийтэй.

Хэрүүл, тэмцлийг тэвч.

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна.

Одны тохиол

Хотол чуулган: санасан хэрэг түргэн бүтнэ. Хэл амыг намдаах,  арга эвийг олох,  түргэн бүтээх үйлс,  мөр гаргах,  аливаа үйлийг үүсгэх зарга хагалахад сайн.

Шүтээн барилдлага  

Хүрэлцэхүй өдөр - хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Төрсөн хүн шастир ба урлах эрдэмд суралцагч, арга зальт өглөгт найдангуй. Өвдвөл 3 хоногт үхэх эсвэл өнө удаан өвдөх. Мөрд гарвал дээрэм учрах. Хулгайг өөрийн айлын хүн, бас бус ирэгч олон үгт шар зүст, худалдаа арвитгагч дөрвүүл нийлж хулгайлсан, алдсаныг галзуурсан буюу холд хэрүүл тэмцэл хийснээр олох. Баруун нүд татвал эд олох. Баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх. Хэрээ дуугарвал зочин ирэх. Тагнай загатнавал амгалан болох. Бие татвал эцэг эх цочих. Хөл татвал тэмцэл болох.