ДОРНЫ ЗУРХАЙ: /2024.01.30/ Наран ургах, шингэх 08:20-17:51

Зурхай

2024.01.30, МЯГМАР ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 20 | ӨВЛИЙН СҮҮЛ ХӨХӨГЧИН ҮХЭР САР | НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2024.01.30, ДАВАА ГАРАГ

Наран ургах шингэх: 08.20-17.51

Шинийн хоринд дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн.

Замд гарахыг тэвч.

Үс засуулбал өлсөж ундаасна.

Одны тохиол

Хүчин төгсөх: бурхан тахих, хутаг буй болгох,  өлзий буяны үйл үйлдэх, номын үйлийг эхлэл гүйцээх,  сүм дуган нээх,  амирлангуй,  дэлгэрэнгүй эрхшээх үйл,  хэрэг зарга хийхэд сайн.

Шүтэн барилдлага

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.