ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.08.15/ Наран ургах, шингэх 05:53-19:58

Зурхай

2023.08.15, МЯГМАР ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 29 | ЗУНЫ АДАГ ШАРАГЧИН ХОНЬ САР | ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР 

Аргын тооллын: 2023.08.15, МЯГМАР ГАРАГ

Наран ургах шингэх: 05.53-19.58

Шинийн хорин есөнд дайсныг номхотгох, бугийг дарах тэргүүтэн хатуу үйлд сайн. Боолыг шүтүүлэх, бэр хийгээд үхэгсдийн үйл, мал худалдан авахыг тэвч.

Үс засуулбал сүлд тэнэж одно.

Одны тохиол

Арвидах: эм найруулах, идээ хувцас олох, бүтээх, худалдаа арилжаа үйлдэх, өглөг өгөх, хөрөнгө хуваах, үр цацах, эдийн тэнгэр  тахих, шид бүтээл үүсгэх, өгөхөд сайн.

Шүтэн барилдлага

Мунхрахүй өдөр - сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Төрсөн хүн сайн хувьт, хурцалт, ширүүн сэтгэлт, зөөлөн үгт болох. Өвдвөл маш их зовох, 15 хоногт эс үхвээс 20 хоногтоо эдгэнэ. Мөр гаргавал хамаг хэрэг бүтэх.

Хулгайч өмнө зүгээс ирсэн муу ёст мөн, алдуул гэрийн дорно зүгт ойр буй. 9 хоногт олох. Нүд татваас эцэг эхэд аюул болох. Баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох. Нохой уливал гэнэт зочид ирэх. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох. Тагнай загатнавал их хүн ирэх. Бие татвал хэрүүл тэмцэл болох. Хөл татвал сайн болой.