ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.08.03/ Наран ургах, шингэх 05:37-20:18

Зурхай

2023.08.03, ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 17 |  ЗУНЫ АДАГ ШАРАГЧИН ХОНЬ САР | НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР 

Аргын тооллын: 2023.08.03, ПҮРЭВ гараг

Наран ургах шингэх: 05.37-20.18

Шинийн арван долоонд замд гарах, худалдан авах, арилжаа хийх, балгадын үйл, үхэгсдийн үйл ба дэлгэрүүлэх үйлнээ сайн.

Бэрийн үйл, өглөгийн түллэгийг тэвч.

Үс засуулбал өнгө зүс доройтно.

Одны тохиол

Үл зохилдох: андгай тангаргаас няцах, дайсан номхруулах үйлд сайн.

Шүтээн барилдлага  

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.