ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.07.31/ Наран ургах, шингэх 05:33-20:23

Зурхай

2023.07.31, ДАВАА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 13 |  ЗУНЫ АДАГ ШАРАГЧИН ХОНЬ САР | ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БАР ӨДӨР 

Аргын тооллын: 2023.07.31, ДАВАА гараг

Наран ургах шингэх: 05.33-20.23

Шинийн арван гурванд барилга тэргүүтэн шороо, газрын үйл, замд гарах, ихэтгэх,  дэлгэрэнгүй үйлд сайн.

Боолыг шүтүүлэх, мал худалдан авахыг тэвч.

Үс засуулбал:  ЖАРГАЛ ИРНЭ.

Одны тохиол

Рашаан: аюушийн сахил хүртэх, насны хүчийг арвижуулах, рашаан эм найруулах, ус татах, усан засал угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насан бүтээлийн зан үйл хийлгэх, худ ураг төрөл садан бололцох, худалдаа арилжаа үүсгэх, амь нас дэлгэрүүлэх үйлсэд сайн.

Шүтэн барилдлага

Нэр дүрс өдөр-үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд  сайн. Энд төрсөн хүн билэг бага, биеийн илч өчүүхэн, олон хөвгүүн үл тогтон дорогш асрагч, баатар болоод их омогт болох, өвдвөл 3 ба 5 хоногт эдгэнэ. Мөрд орвол саднаас хагацах, гаслан болох, хулгайч 2 хүний нэгний нь үс цагаан, муу царайтай, алдсан юм 21 хоногоос олдоно.

Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх. Нохой уливал үхсний сураг сонсох. Хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох. Бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.