ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.06.16/ Наран ургах, шингэх 04:54-20:53

Зурхай

2023.06.16, БААСАН ГАРАГ | ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР |  БИЛГИЙН ТООЛЛЫН 28 |  ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САР

Аргын тооллын: 2023.06.16, Баасан гараг

Наран ургах шингэх: 04.54-20.53

Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ

Шинийн хорин найманд өглөгийн түллэг, эрхшээх үйлд сайн.

Үхэгсэд ба бэрийн үйлийг тэвч.

Одны тохиол

Түлэх: элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.

Шүтээн барилдлага  

Сэрэхүй өдөр - амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Төрсөн хүн хилэнцийн сэтгэлт, дэмий өгүүлэгч, эд багат, арга бааштай нэгэн болох. Өвдвөл 10 хоногт эдгэх.  Мөрд гарвал идээ унд, хувцас чимэг олох. Холоос алаг нохой дагуулсан хулгайч авсан, 1 хоногоос ирэх нүүртэй,  алдсаныг гуа хатагтайтай уулзвал олох. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах. Баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг цочиж айх, бие татвал өмнө зүгээс зочин ирэх. Хөл татвал хэрүүл гомдол болох.