ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.06.05/ Наран ургах, шингэх 04:55-20:48

Зурхай

2023.06.05, ДАВАА ГАРАГ | ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САР | ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХӨХ МОРЬ ӨДӨР | БИЛГИЙН ТООЛЛЫН 16

Аргын тооллын: 2023.06.05, Даваа гараг

Наран ургах шингэх: 04.55-20.48

Үс засуулбал:  ӨВЧИН ИРНЭ

Шинийн арван зургаанд боолыг шүтүүлэх, эд худалдан авах, газрын амыг нээх, амирлангуй үйлд сайн.

Замд гарах, амилуулах, хэрүүл тэмцлийг тэвч.

Одны тохиол

Идэр: сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.

Шүтэн барилдлага

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.