ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.03.04/ Наран ургах, шингэх 07:28-18:40

Зурхай

2023.03.04, БЯМБА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 12 | ХАВРЫН ТЭРГҮҮН ХӨХ БАР САР | ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР

Аргын тооллын: 2023.03.04, Бямба гараг

Наран ургах шингэх: 07.28-18.40

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.