ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.12.14/ Наран ургах, шингэх 08:34-16:59

Зурхай

2022.12.14, ЛХАГВА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 21. ӨВЛИЙН ТЭРГҮҮН ЦАГААГЧИН ГАХАЙ САР. ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын: 2022.12.14, Лхагва гараг

Наран ургах шингэх: 08.34-16.59

Үс засуулбал: Өвчин ирнэ

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.