ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.10.30/ Наран ургах, шингэх 07:33-17:38

Зурхай

2022.10.30, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 5. НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САР. ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН ЛУУ ӨДӨР

Аргын тооллын: 2022.10.30, Ням гараг

Наран ургах шингэх: 07.33-17.38

Үс засуулбал: Эд,мал арвижна

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг.