ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.09.12/ Наран ургах, шингэх 06:25-19:12

Зурхай

2022.09.12, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 17. НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САР. ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ШАР ЛУУ ӨДӨР

Аргын тооллын: 2022.09.12, Даваа гараг

Наран ургах шингэх: 06.25-19.12

Үс засуулбал: Өнгө зүс доройтно

Барилдлага: Рашаан

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.