ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.09.04/ Наран ургах, шингэх 06:14-19:29

Зурхай

2022.09.04, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 8. НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САР. НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2022.09.04, Ням гараг

Наран ургах шингэх: 06.14-19.29

Үс засуулбал: Нас уртасна

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.