ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.08.31/ Наран ургах, шингэх 06:09-19:37

Зурхай

2022.08.31, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 4. НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САР. ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ УЛААН ЛУУ ӨДӨР

Аргын тооллын: 2022.08.31, Лхагва гараг

Наран ургах шингэх: 06.09-19.37

Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Төрөхүй

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.