ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.08.27/ Наран ургах, шингэх 06:03-19:44

Зурхай

2022.08.27, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 30. ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САР. ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХАР ХУЛГАНА ӨДӨР

Аргын тооллын: 2022.08.27, Бямба гараг

Наран ургах шингэх: 06.03-19.44

Үс засуулбал: Эрлэг лугаа учирна

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.