ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.08.21/ Наран ургах, шингэх 05:55-19:56

Зурхай

2022.08.21, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 25. ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САР. ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ УЛААН МОРЬ ӨДӨР

Аргын тооллын: 2022.08.21, Ням гараг

Наран ургах шингэх: 05.55-19.56

Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Төрөхүй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно.