ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.07.30/ Наран ургах, шингэх 05:26-20:31

Зурхай

2022.07.30, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 2. ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САР. НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2022.?7.30, Бямба гараг

Наран ургах шингэх: 05.26-20.31

Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.