ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.05.07/ Наран ургах, шингэх 05:25-20:12

Зурхай

2022.05.07, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 6. ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САР. ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2022.05.07, Бямба гараг

Наран ургах шингэх: 05.25-20.12

Үс засуулбал: Өнгө зүс сайжирна

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.